Их Британий Ерөнхий сайд Трасс огцрох уу?
2022-10-17 14:18:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрөгч есдүгээр сарын 23-нд Их Британий засгийн газар сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн их хэмжээгээр татвар бууруулах бодлого хэрэгжүүлэн эдийн засгаа дээшлүүлнэ хэмээн мэдэгдсэн нь гадныхны гайхшралыг төрүүлж, шүүмжлэлд өртсөн юм. Их Британий “The Guardian” сонины мэдээлснээр, парламент дахь консерватив намын олон гишүүд энэ сарын 17-нд хуралдаж, Ерөнхий сайд Лиз Трассын талаар хэлэлцэж, зарим нь түүнийг яаралтай огцруулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Их Британий Сангийн сайд асан Риши Сунакийг дэмжигчид үдэшлэг зохион байгуулж, засгийн газрын 15-20 гишүүн болон парламентын дээд албан тушаалтай олон гишүүн урилгаар оролцсон байна. Энэхүү үдшийн зоогийн хэлэлцэх гол сэдэв нь мөн л Ерөнхий сайд Трассыг хэрхэн огцруулах тухай байжээ. Энэ оны есдүгээр сард Сунак Трасс хоёр Их Британий Ерөнхий сайдын төлөө консерватив намаас өрсөлдсөн юм.

Шинэ арга хэмжээг зарласны дараа Английн паунд тэр даруй унаж, Их Британий засгийн газрын өрийн бонд ширүүхэн борлогдож эхэлсэн билээ. Ингээд Их Британий төв банк зах зээлээ яаралтай аврахаас аргагүйд хүрч, өрийн бондыг их хэмжээгээр худалдан авахаар дамжин санхүүгийн зах зээлийг тогтворжуулах болсон байна.