Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Катарт зохион байгуулна
2022-10-17 15:55:01
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Катарт зохион байгуулна гэж Азийн хөлбөмбөгийн холбоо(AFC)10-р сарын 17-ны өдөр мэдээллээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Катар улсад зохиогдох тул хөл бөмбөгийн тив болон дэлхийн хэмжээний тэмцээнийг жил дараалан зохион байгуулах нь тус улсын онцлох үйл явдал болж байна. 

Олон улсын спортын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулах Катарын чадвар, байр суурийг дэлхий нийт талархалтай хүлээн авч байна гэж Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Салман хэллээ.

Катар улс 1988, 2011 оноос хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. 2019 оны АНЭУ-д болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Катар Японыг ялсан тул 2023 оны Азийн аваргын тэмцээнд Катар өнгөрсөн наадмын аварга, зохион байгуулагч орны хувиар оролцоно.

2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчаар Энэтхэг болон Саудын Арабын аль нэг нь тодорч, эцсийн дүнг 2023 оны хоёрдугаар сард болох Азийн хөлбөмбөгийн холбооны их хурлаар зарлах юм.