Дэлхий нийтийн анхаарлыг татсан ХКН-ын ХХ их хурал
2022-10-17 19:58:40
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 16-нд Бээжинд ХКН-ын ХХ их хурал нээлтээ хийсэн юм. Энэ мөчид Хятад улсын ойрын таван жил, түүнээс ч урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг гаргах томоохон арга хэмжээ байснаар Хятадын 1 тэрбум 400 сая гаруй ард түмний анхаарлын төвд байсан төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг ч ихээхэн татсаар байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, нийт 80 гаруй улс орон, бүс нутгийн, мөн 210 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 2500 орчим сэтгүүлч их хурлыг мэдээлэх ажилд оролцсоны дотор гадаадын 750 орчим сэтгүүлч байв. Улс орны нэр хүндэт удирдах хүмүүс Хятадын төв радио, телевизэд тусгай ярилцлага өгөх үеэр ХКН-ын ХХ их хурал дэлхий дахинд ямар ач холбогдол өгөх тухай сэдэвт илүү төвлөрч байсан юм.

Алтан шаргал намрын арван сард, ХКН-ын ХХ их хурал сүр жавхаатай нээгдэж билээ. Хятадуудын хувьд орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцлон байгуулах шинэ аяндаа гарсан бол олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Хятадын шинэ хөгжил нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд шинэ урам зориг, шинэ эрч хүчийг сэлбэнэ хэмээн хүсэн хүлээсээр байна.