Нефьтийн үйлдвэрлэлийг огцом багасгана гэв
2022-10-17 14:23:51
Share
Share this with Close
youtube WeChat

Нефьт экспортлогчдын байгууллага(OPEC)болон нефьт үйлдвэрлэгч орнууд энэ сарын эхээр нефьтийн үйлдвэрлэлээ огцом багасгахаар шийдсэн нь эдийн засгийн байдлаа бодолцсоноос үүдэлтэй юм хэмээн олон орнууд энэ сарын 16-нд мэдэгджээ. OPEC-ын голлох гишүүдийн нэг Саудын Араб нь улс төрийн шалтгаанаар үйлдвэрлэлээ багасгасан гэх үг яриаг бүрэн няцааж буйгаа онцлон мэдэгдсэн юм.

Арабын нефьт экспортлогч орнуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Али Бэн Сабот мэдэгдэлдээ, "Нефьтийн үйлдвэрлэлийг багасгах нь зөв оновчтой цагт гаргасан зайлшгүй шийдвэр юм. Гол зорилго нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг баталгаажуулж, нефьтийн үнийг талууд бүгд хүлээж авч чадах түвшинд хүргэх явдал юм" гэжээ.

Саудын Араб улсаар толгойлуулсан OPEC-ын гишүүн орнууд болон ОХУ зэрэг нефьт үйлдвэрлэгч бусад орон ирэх сараас үйлдвэрлэлээ ихээхэн багасгах шийдвэрийг энэ сарын 5-нд гаргаж, наймдугаар сарын үйлдвэрлэлийн хэмжээнийхээ үндсэн дээр сар тутмын үйлдвэрлэлийн хэмжээг өдөрт дунджаар 2 сая барралиар бууруулах юм байна. Энэ нь Америкийн дургүйцлийг хүргээд байгаа ажээ.

Энэ сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Байден хэлэхдээ, Саудын Арабын хийж буй үйлдэлийн “үр дагавар” ирэх болно гэжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карина Жэйн Пьер "Саудын Арабын дээрх үйлдэл “Оростой ижилсэх байдлаа хадгалах гэсэн хэрэг юм” хэмээжээ.