Их Британи татварын хөнгөлөлтийг цуцална
2022-10-18 14:22:08
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны есдүгээр сард засгийн газраас зарласан татварыг их хэмжээгээр бууруулах төлөвлөгөөнд тусгагдсан дийлэнх арга хэмжээг цуцална гэж Их Британийн Сангийн яамны шинэ сайд Жереми Хант энэ сарын 17-ны өдөр мэдэгдэв.

Жереми Хант мөн өдөр видеогоор хэлсэн үгэндээ, "Татварын хөнгөлөлтийг цуцлах нь Их Британийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, засгийн газрын төсвийн бодлогод итгэх гадныхны итгэлийг нэмэгдүүлэх зорилготой" гэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Их Британийн хувь хүний орлогын албан татварыг 20 хувь хэвээр үлдээж, 2023 оны дөрөвдүгээр сараас 19 хувь болгож бууруулна гэх шийдвэрийг цуцална. Түүнчлэн өмнө нь зарласан ногдол ашгийн татварыг бууруулж, гадаадын жуулчдын худалдан авалтын НӨАТ-аас чөлөөлөх төлөвлөгөөг мөн цуцална гэжээ. Татварын хөнгөлөлтийг цуцалснаар, Их Британийн засгийн газарт жил бүр 32 тэрбум фунт стерлингийн орлого нэмэх болно гэсэн байна.
Мэдэгдэлд мөн, "Өмнө нь зарласан эрчим хүчний үнийг баталгаажуулах хөтөлбөр нь  хоёр жил үргэлжлэхгүй, харин 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл хүчинтэй байх тухай мэдэгджээ. Тухайн үед Сангийн яамнаас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний төлбөрийн асуудлаар дахин хэлэлцэж үнэлгээ хийх болно гэжээ.