Хятад Угандагийн ерөнхийлөгч нар харилцан баяр хүргэв
2022-10-18 16:24:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Уганда  улсын ерөнхийлөгч Ёвери Мусевени нар 10-р сарын 18-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойг тэмдэглэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Сүүлийн жилүүдэд хоёр орон олон салбарт түншийн харилцаа тогтоож, улс төрийн итгэлцэл өдөр ирэх тусам бэхжиж, салбар хоорондын хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрч, тус тусын гол ашиг сонирхол болон анхаарч буй чухал асуудлаар хэзээд харилцан дэмжиж, олон улс болон бүс нутгийн үйл хэргийн явцад нягт уялдан ажилласаар ирсэн юм. Хятад Уганда хоёр орны харилцааны хөгжлийг би маш чухалчилж, ерөнхийлөгч Ёвери Мусевенитэй хамтдаа хичээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойг тохиолдуулан, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах болон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал авчирч, шинэ эрин дэх Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.

Ёвери Мусевени хэлэхдээ: Дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш Уганда Хятад хоёр улс нягт хамтран ажиллаж, чухал томоохон олон хамтын ажиллагааг хамтдаа дорвитой хэрэгжүүлж, хоёр орон хоорондын сайн сайхан харилцаа хэзээд идэвхитэй, эрч хүчээр дүүрэн байв. Уганда Хятадын харилцааны хөгжлийг ахиулахын төлөө Угандагийн тал үргэлжлүүлэн хичээн зүтгэх болно гэжээ.