Европын 37 орон шувууны томууны нөлөөнд өртжээ
2022-10-18 14:18:34
Share
Share this with Close
youtube WeChat

Европт тэмдэглэлтэй болсноос хойших хамгийн өргөн цар хүрээтэй, эрсдэл ихтэй шувууны томууны халдвар 2021-2022 онд дэгдсэн хэмээн Европын өвчин эмгэгээс сэргийлэн хянах төв саяхан нийтэлсэн тайландаа тэмдэглэжээ.

Европын өвчин эмгэгээс сэргийлэн хянах төв, Европын Холбооны хүнсний аюулгүй байдлын товчоо, түүнчлэн Европын Холбооны шувууны өвчнийг шинжлэх лабораторийн мэдээллүүдээс үзэхэд, дээрх хугацаанд тэжээвэр шувуудаас нийт 2467  удаагийн халдвар илрүүлсэн бөгөөд улмаар 48 сая жигүүртнийг зориудын устгалд оруулжээ. Үүнээс гадна хашаалан тэжээж буй шувуунаас 187 удаагийн, хээрийн зэрлэг шувуунаас 3573 удаа халдвар илрүүлсэн байна. Европын нийт 37 орон шувууны томууны халдварын нөлөөнд өртжээ.

Шувууны томууны халдвар дэгдсэн нь Европын улс орнуудын тахианы мах, өндөгний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, шувууны гаралтай бүтээгдэхүүний үнэ өссөнийг уг тайланд мөн дурджээ.





\Уртнасан\