"Чин сэтгэл" киноны Линь профессор ХКН-ын ХХ хуралд төлөөлөгчөөр оролцож байна
2022-10-19 17:13:55
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол улсын цэнхэр дэлгэцээр саяхан гарсан "Чин сэтгэл" хэмээх хятад киноны гол дүрийн нэг Линь Жаньши нь бодит хүн бөгөөд Жүньцао технологийг зохион бүтээгч, өдгөө 80 нас сүүдрийг зооглож яваа их эрдэмтэн тэрбээр ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгчөөр эл өдрүүдэд Хятадын АИХ-ын ордонд төрийн бодлого боловсруулалцаж сууна.

Өөрийнх нь нээлтээр нэрлэгдсэн "Жүньцао" инженерийн технологийн судалгааны үндэсний төвийн ахлах эрдэмтнээр ажиллаж буй Линь Жаньшигийн 30 гаруй жилийн амьдралаа зориулж гаргаж авсан жүньцао ургамал Хятадын Фүжянь мужаас дэлхийн 106 улс орон, бүс нутагт түгэн дэлгэрч үй олон хүнийг ядуурлаас аварсан билээ. Жүньцао гэдэг нь нэгэн төрлийн бактери ургамал бөгөөд түүнийг голдуу мөөг тариалах тэжээл бордоо болгон ашигладаг байна. Зарим оронд жүньцаог "Хятад өвс", "Баяжуулдаг өвс" хэмээн нэрлэдэг аж.

Номхон далайн өмнөд хэсгээс Африк, Латин Америк хүртэл олон хүн жүньцао ургамлын ачаар мөөгний олон төрлийг тарьж ургуулан ядуурлыг даван туулж, сайн сайхан амьдралтай залгасан юм. 2017 онд Жүньцао технологи нь Хятад-НҮБ-ын Энх тайван, хөгжлийн сангийн гол төслийн жагсаалтад багтсан бөгөөд одоогийн байдлаар эл технологи нь дэлхийн 18 хэлээр орчуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрт үр өгөөжөө хүртээж байна.