Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий бэлгэдэл "Тазуни"
2022-10-19 16:39:04
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдлийг энэ сарын 19-нд зарлав. Тодруулбал, энэ нь бяцхан хөхөлбий оцон шувуунаас сэдэвлэсэн "Тазуни" юм.

"Тазуни"-гийн үүсэл гарал болох оцон шувуу зөвхөн Австрали, Шинэ Зеландад амьдардаг бөгөөд нутгийн иргэд "Бяцхан хөхөлбий оцон шувуу" эсвэл "Дагинан оцон шувуу" гэж нэрлэдэг аж. Хөхөлбий оцон шувуу нь жижигхэн биетэй, ичимхий зантай тул хүмүүсийн хайрыг татдаг. "Тазуни" хэмээх нэр нь "Тасманы тэнгис" ба "Эв нэгдэл" гэх англи үгийн нийлбэр бөгөөд үүгээр 2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали, Шинэ Зеланд хамтран зохион байгуулж буйг илэрхийлжээ.

"Тазуни" 10-р сарын 22-нд Шинэ Зеландын Оакланд хотод болох 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааны үеэр олон нийттэй золгох юм.

2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хооронд болно.