Байгалийн хийн үнийн өсөлтийг зохицуулна
2022-10-19 16:12:06
Share
Share this with Close
youtube WeChat

Байгалийн хийг хамтарсан журмаар худалдаж авах, Европын байгалийн хийн суурь үнэд хязгаарлалтын механизм хэрэгжүүлэх, Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний нийлүүлэлтийг зохицуулах зэрэг арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлэх замаар Европын Холбооны байгалийн хийн үнийн хэт өсөлтийн асуудлыг шийдвэрлэж, энэ өвлийн эрчим хүчний нийлүүлэлтийн хэвийн байдлыг баталгаажуулна хэмээн Европын комисс энэ 18-нд мэдэгджээ.

Төлөвлөөд буй эдгээр арга хэмжээний үр дүнд Европын Холбоо байгалийн хийн импортын эрэлт хэрэгцээг нэгтгэн, хамтарсан журмаар байгалийн хий худалдан авсанаар гишүүн орнууд дэлхийн зах зээлд үнийн өрсөлдөөн үүсгэх эрсдэлийг бууруулна. Шингэрүүлсэн байгалийн хийн шинэ суурь үнийг 2023 оны гуравдугаар сараас өмнө баталж, богино хугацааны дотор үнийн өөрчлөлтийн механизмыг гаргаж, Нидерландын өмчийн эрх шилжүүлэх төвийн байгалийн хийн арилжаанд үнийн уян хатан хязгаарлалт тогтоож, ижил төстэй зах зээлд үнийн хэт их хэлбэлзэл үүсэхээс сэргийлнэ. Онцгой тохиолдолд, гишүүн орууд бусад орноос байгалийн хий авахад нь тусална гэж дурдсан байна.

Европын комиссын дарга Урсула Фон дер Лайен мөн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "Европын Холбоо тус өвлийн бэлтгэлийг сайтар хангаж, хийн агуулахаа дүүргэн, эрчим хүчийг хэмнэж, шинэ нийлүүлэгчдийг эрэлхийлж, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтаа ч түргэтгэх шаардлагатай байна" гэж хэлжээ.





\Уртнасан\