Хятад улс олон талт үзлийг тууштай баримтлах болно
2022-10-19 19:19:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 19-нд болсон хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс олон талт үзлийг баримтлах шийдвэр  зориг өөрчлөгдөхгүй, дэлхийн засаглалыг сайжруулах хүчин чармайлт өөрчлөгдөхгүй, олон талт хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагаа өөрчлөгдөхгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн энх тайвныг хамгаалагч, хамтын хөгжлийг дэмжигч, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулахад хувь нэмэр оруулагч орон юм. Ши Жиньпин даргын дурдсан дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна. Хятад улс НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтуудыг урьдчилан биелүүлж, өргөрсөн арван жилд дэлхийн эдийн засгийн өсөлтөд дунджаар 38.6 хувийн хувь нэмэр оруулсан байна. Хятад улс Солонгосын хойгий цөмийн асуудал, Ираны цөмийн асуудал, Афганистан зэрэг халуун цэгийн асуудлыг зохицуулах, улс төрийн зохицуулалтыг тууштай дэмжсээр ирсэн. Хятад улс нь хамгийн олон энхийг сахиулах цэрэг томилсон Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд Хятадын байлдааны хөлөг онгоц 14 жилийн турш Адены булан дахь хамгаалалтын ажиллагаанд оролцож байна. Хятад улс мөн Олон улсын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны санаачилга, дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжилтийг дэмжин, 120 гаруй улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагад 2 тэрбум 200 сая гаруй тун вакцин нийлүүлж, дэлхийн томоохон сорилтуудыг зохицуулахад Хятад улсын хувь нэмрийг оруулсаар ирсэн юм гэжээ.

Н.Пүрэвжав