Хятадын цэнэглэдэг машин Парисын үзэсгэлэнд
2022-10-19 10:32:00
Share
Share this with Close
youtube WeChat

Парисын олон улсын автомашины 2022 оны үзэсгэлэнд машины үйлдвэрлэл борлуулалтын үйлчилгээ хийгээд шинэ эрчим хүчний холбогдох салбарын 100-аад аж ахуйн нэгж хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.

Хятадын машин үйлдвэрлэлийн BYD компани стратегийн хамтрагч түншүүдтэйгээ цуг мэдэгдэхдээ, "Бид цахилгаан машинаа цэнэглэх талаар дэлхийд шилдэг үйлчилгээ үзүүлэх болно. Европын хэмжээнд BYD маркийн машинтай хүмүүст 300 мянга орчим цэнэглэх төхөөрөмж дагалдуулж, хэрэглэх эрхээр нь хангана" гэжээ.

Үзэсгэлэнд амжилттай оролцсон Хятадын цэнэглэдэг машинууд Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татав. “The Echo” сонины нийтлэлд тэмдэглэхдээ, "Хятадын цэнэглэдэг машины олонх аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн асар их туршлагатай болж, дотоодын аварга том зах зээлээ ашиглан ханган нийлүүлэлтийн хүчирхэг том гинжин хэлхээг байгуулсан байна. Европт хятад машины хэлбэр хийц шилдгээр нэрлэгдэж,“Мөргөж гэмтээх хэмжилт туршилт”-ыг амжилттай даван гарснаас гадна, алдартай загвар зохион бүтээгчдийн зураг төслөөр хийгдсэн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий Хятадын цэнэглэдэг машинууд боломжийн үнээр зах зээлд гарсаар байна" гэжээ.