Хоёр аварга панда Хятадаас Катарыг зорилоо
2022-10-19 10:24:28
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Аварга панда “Сы Хай”, “Жин Жин” нарыг тээвэрлэсэн цуваа машин энэ сарын 18-ны үдээс хойш Хятадын Сычуань муж дахь Хятадын аварга панда хамгаалах судалгааны төвийн Я Аний баазаас хөдлөв. Хоёр пандаг тусгай нислэгээр Катар улсад аваачих аж.

Хятад, Катарын хамтран хэрэгжүүлж буй аварга панданы судалгааны төсөл нь Хятад улсаас Ойрх Дорнодын бүс нутагтай пандаг хамгааллын чиглэлээрх анхны хамтын ажиллагаа билээ.

Тус хоёр пандаг шинэ орчин нөхцөлд дасан зохицох бүх төрлийн бэлтгэл ажлыг Хятад Катарын тал бүрэн хангажээ. Сар гаруйн өмнө Хятадын аварга панда хамгаалах судалгааны төвийнхөн энэ хоёр пандаг тусгаарлан хорио цээрийн үзлэг шинжилгээг нямбайлан хийсэн юм. Хятад улсаас томилогдсон мэргэжилтний баг Катар улсад олон удаа ажиллаж газар дээр нь үнэлгээ хийж, холбогдох ажлыг удирдан, Катарын талыг аварга панда арчлан тэжээх мэргэжлийн багтай болоход нь тусалж, түүнчлэн аварга пандагийн гол хүнс болох хулсны нийлүүлэлтийг баталгаажуулжээ.

Аварга пандаг шинэ орчиндоо дасахад нь туслахын тулд Хятадын аварга панда хамгаалах судалгааны төвөөс мэргэжил туршлага сайтай арчлан тэжээгч, мал эмнэлэгийн мэргэжилтнийг ч тус нислэгт томилсон байна.






\Уртнасан\