ДАШТ-ий 2.89 сая тасалбар борлогдоод байна
2022-10-20 16:59:33
Share
Share this with Close
youtube WeChat

"Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбар одоогоор 2.89 сая ширхэг борлогдоод байна. Мөн зочид буудлын захиалга зэрэг үйлчилгээний ажлууд хэвийн горимоор явагдаж байгаа" хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос энэ сарын 18-нд мэдээллээ.  

Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хороо саяхан мэдэгдэхдээ, "Катар улс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн спорт сонирхогчдод зориулан зочид буудлын 30 мянган өрөө бэлтгэснээс хоёр хүний стандарт өрөөний хоногийн төлбөр  80 долларын үнэтэй" гэжээ. 

Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар сайн зарагдаж байгаа бөгөөд тоглолтын 64 талбайн тасалбарыг Катар, АНУ, Саудын Араб, Их Британи, Мексик, Арабын Нэгдсэн Эмират улс, Аргентин, Франц, Бразил, Герман зэрэг улсууд их хэмжээгээр авчээ. 

Катарын ДАШТ-ийг зохион байгуулах хороо нэгдсэн үйлчилгээний нийт 240 мянган тасалбар борлуулсан байна. Энэхүү тасалбар нь зочид буудал болон тэмцээний бүхий л үйлчилгээг нэгтгэснээрээ онцлог юм. Катарт очих хүсэлтэй спорт сонирхогчид "Hayya Card"-д бүртгүүлэн буудлаа захиалах боломжтой бөгөөд уг картын  тусламжтайгаар тоглолтын өдрүүдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой гэж тэмцээнийг зохион байгуулах хорооноос сануулжээ. 

Мөн спорт сонирхогч зочиндоо зориулан зугаа цэнгэлийн олон арван хөтөлбөр бэлтгэжээ. Тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэн өдөрт 40 мянган хүнийг хүлээн авах боломжтой бөгөөд тоглолтыг үнэ төлбөргүй шууд дамжуулна. Мөн дэлхийн урлаг соёлын оддыг урьж тоглуулах ажээ.