Тэмцэлдэн сөргөлдөх нь мухардалд оруулах болно гэв
2022-10-20 16:48:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Ма Чаошюй ХКН-ын ХХ их хурлын хэвлэлийн төвөөс хийлгэсэн хурал дээр тэмдэглэхдээ, "Хагарч бутарсан дэлхий ертөнцийг хэн ч хүсэхгүй. Тэмцэлдэн сөргөлдөх нь дэлхий дахиныг зөвхөн мухардалд л оруулах болно" гэв.

Ма Чаошюй Хятадын гадаад харилцааны бодлого зорилтын талаар ярих үедээ "Хятад улсын гадаад бодлогын зорилго зорилт маш тодорхой юм. Тэр нь даруй дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулан, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах явдал юм. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа дамжуулан хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг ахиулж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулахаар зорьсон нь ихээхэн чухал санаачилга хэмээн олон нийтэд зөвшөөрөгдөж, эдүгээ энэ нь олон улсын хамтын ажиллагааны индэр болсон. Бүх дэлхийн хөгжлийн санаачилга болон аюулгүйн санаачилга нь дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад шинэ хөдөлгөгч хүчин сэлбэсэн байна. НҮБ-аар гол болгосон олон улсын систем, олон улсын хуулиар үндэс суурь болгосон олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн ерөнхий зорилго болон зарчмаар үндэс суурь болгосон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ зэргийг Хятад улс хэлбэрэлтгүй хамгаалж, дэлхийн засаглал нэн шударга, зүй зохистой чиглэл рүү хөгжихийг дэмжинэ" гэжээ.