Ковид-19 олон улсын анхаарлын төвд хэвээр байна
2022-10-20 16:52:15
Share
Share this with Close
youtube WeChat

Улс орон, бүс нутгаас долоо хоног тутамд ирдэг мэдээллийг нэгтгэн дүгнэхэд, ковид-19 тахлаар нас барагсдын тоо буурсаар байгаа хэдий ч амьсгалын замын бусад халдвартай харьцуулахад нас баралтын хувь харьцангуй өндөр хэвээр, тус халдвар нь “Олон улсын анхаарлын төвд орсон эрүүл мэндийн цочмог үйл явдал” хэвээр байна гэж энэ 19-нд ДЭМБ мэдэгдлээ.

ДЭМБ-ын Гэнэтийн асуудлыг зохицуулах комисс саяхан ковид-19 халдварын улирал тутмын дүгнэлт шинжилгээний ээлжит хурлыг хуралдуулжээ. Комиссын зүгээс байгууллагын ерөнхий захиралд хандан цар тахлын одоогийн нөхцөл байдал, хойшид сэргийлэх хянах багц санаачилгыг дэвшүүлжээ. Ерөнхий захирал уг санаачилгыг хүлээн авсан өдрөө дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэ бол ДЭМБ-ын зүгээс олон улсын эрүүл мэндийн дүрэм тогтоолын дагуу нийтэлсэн хамгийн өндөр зэрэглэлийн сэрэмжлүүлэг юм.

Гэнэтийн асуудлыг зохицуулах комисс мэдэгдэлдээ, “Ковид-19 халдвартай холбоотой хам шинж хийгээд халдварын дараах сөрөг үр дагавар ч маш их байгаа. Энэ бүхнийг одоохондоо гүйцэд таньж мэдээгүй байсаар байна. Ковид-19 вирус цаашид ч өөрчлөгдөж, ирээдүйд бий болж мэдэх мутаци хувилбар ба эсрэг биетийн онцлог шинжийн талаар найдвартай таамаглал хараахан гараагүй байна. Тус вирус өөрчлөгдөн хувьсахын хэрээр түүний дархлаажилтаас зугтах онцлог шинж нь магадгүй эрчимжиж, одоогийн вакцин, эмчилгээний аргад сорилт тулгарч ч болзошгүй. Үүний зэрэгцээ улс орнуудын хооронд, улс орны дотоодод энэ вирусийн эсрэг вакцин, эмчилгээний шударга бус байдал мөн оршсоор байна” гэж дурджээ.





\Уртнасан\