2036 оны зуны олимпын хотод Сөүл өрсөлдөхөөр зэхэж байна
2022-10-20 14:21:02
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын Сөүл хотын аялал жуулчлал, спортын газрын дарга Цуй Чинжөу "Сөүл хотын засаг захиргаа 2036 оны зуны олимпын наадмыг бие даан зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хэрэв боломжтой бол олимпын наадмыг хоёр Солонгос хамтран зохион байгуулах талаар нээлттэй байр суурь баримталж байна" гэжээ.

Сөүл хотын захиргаанаас нийтэлсэн мэдээллийн дагуу есдүгээр сарын 20-25-ны хооронд тус хотын насанд хүрсэн 1000 оршин суугчийн дунд санал асуулга явуулсан байна. Энэ сарын 17-нд нийтэлсэн дүнгээс харахад, Сөүл хотод дахин зуны олимпын наадам зохион байгуулахыг санал асуулгад оролцогчдын 72.8 нь дэмжиж байгаа ажээ.

Санал асуулгын дүнд дурдсанаар, олимпын наадмын ач холбогдлын тухайд, оролцогчдын 81.4 хувь нь гадаадын жуулчдыг олноор нь татна гэсэн бол 80.7 хувь нь олимпоор дамжуулан спортын дэд бүтцээ сайжруулна гэжээ. 80.5 хувь нь Сөүл хотынхоо нэр хүндийг өргөнө гэсэн байна. Харин олимпын наадмыг зохион байгуулах нь эдийн засагт дарамт авчирна хэмээн санал асуулгад оролцогчдын 43.8 хувь нь үзжээ.