Иран улс Орост зэвсэг нийлүүлсэн гэх мэдээллийг дахин няцаав
2022-10-20 16:42:58
Share
Share this with Close
youtube WeChat

Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцыг Оросууд ашиглан Украиныг дайрсан хэмээх мэдэгдлийг Иран улс олонтаа няцаасан хэмээн Украйн болон барууны орнууд саяхан мэдэгдсэн. Харин энэ сарын 17-нд Цагаан ордон болон АНУ-ын төрийн департамент мэдээлэхдээ, "Иран болон Оросын зэвсгийн наймааны холбогдох талуудад чиглүүлэн хориг тавина" гэжээ.

Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Насар Канани хэлэхдээ "Харамсалтай нь барууны хэвлэлүүд ор үндэсгүй зохиомол мэдээлэл тараасан байна. Тэдгээрийн цаана улс төрийн зорилго бий. Иран улс Орос, Украины аль нэгнийх нь талд зогсохгүй. Иран мөн тэдний хэнд нь ч ямар ч зэвсэг экспортлоогүй. Үүнийг би маш олон удаа онцолж байсан" гэжээ.