Финланд улс Оростой хилээ зааглана
2022-10-20 11:23:28
Share
Share this with Close
youtube WeChat

Финландын парламентад суудалтай бүх намууд санал нэгтэйгээр тус улсын Оростой хиллэдэг зурваст зааг барих шийдвэр гаргасан талаар Финландын өргөн нэвтрүүлгийн корпораци өчигдөр мэдээллээ.

Финланд, Оросын хоорондын хил 1300 орчим километр үргэлжилдэг бөгөөд 260 орчим километрийг нь хашаалах юм байна. Финланд улс энэ оны төсвийн тодотголд 6 сая евро, 2023 оны төсвийн тодотголд 140 орчим сая еврог хилийн зурваст зааг барихад зарцуулах бөгөөд тус ажлыг 3-4 жилийн хугацаанд дуусгахаар төлөвлөж байна.