Хөгжлийн санаачилгад нэгдэхийг уриалав
2022-10-21 10:27:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн түр тэргүүн Дай Бинь энэ сарын 20-нд хэлэхдээ, "НҮБ-аас тухайн газарт суугаа зохицуулах систем хөгжлийн бусад түншүүдтэй хамтын ажиллагаагаа идэвхтэй гүнзгийрүүлж, бүх дэлхий, бүс нутаг болон улс орнуудын хөгжлийн чухал санаачилгатай эрчимтэй холбогдож, нэн их хамтын хүчийг бүрэлдүүлж, халдварын дараа хөгжиж буй орнуудыг сэргэлт болон тогтвортой хөгжлөө биелүүлэхэд нь сайн сайхан нөхцөл бүрдүүлж өгөхийг Хятадын тал хүсэж байна" гэжээ.

Мөн тэрбээр, Хятадын талаас дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлж, "Дэлхийн хөгжил болон өмнөдийн хамтын ажиллагааны сан” байгуулах, Хятад-НҮБ-ын энх тайван хийгээд хөгжлийн сан дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэрэг бодлогын чухал арга хэлбэрүүдийг зарласан юм. НҮБ-ын хөгжлийн систем хийгээд олон газарт суугаа байгууллагууд улс орнуудын тэргүүлэх салбарын дагуу чухал санаачилгын эргэн тойронд төслүүдээ санал болгож, бодит хамтын ажиллагаа өрнүүлж, 2030 он хүртэлх хөтөлбөрийг түргэн шуурхай хэрэгжүүлэхэд шинэ хөдөлгөгч хүч сэлбэхийг хүсэж байна гэжээ.