Хятад, Их Британийн харилцааг зөв замаар урагшлуулахад бэлэн байна
2022-10-21 19:39:42
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн ерөнхий сайд огцорсонтой холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 21-нд хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, Хятад улс Их Британийн талтай харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтдаа хожих зарчмыг баримтлах үндсэн дээр Хятад, Их Британийн харилцааг зөв замаар урагшлуулахад бэлэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Их Британийн ерөнхий сайд огцорч буй нь Их Британийн дотоод асуудал юм, би тайлбар өгөх ёсгүй. Хятад улс хоёр орны харилцааг хөгжүүлэх байр суурь тууштай юм. Хоёр орны харилцааг сайтар хамгаалж, хөгжүүлэх нь Хятад, Их Британийн хамтын үүрэг хариуцлага бөгөөд хоёр орны ард иргэдийн хамтын ашиг сонирхолд нийцэж байна гэжээ.   Н.Пүрэвжав