Эрчим хүчний бодлого дээр санал зөрөлдөж байна
2022-10-21 10:23:38
Share
Share this with Close
youtube WeChat

Ирэх долоо хоногт Францын Фонтенбло сууринд зохион байгуулахаар товлоод байсан Сайд нарын хурлыг хойшлуулж ирэх оны нэгдүгээр сард хийх хоёр орны засгийн газрын шийдвэр гарсан хэмээн Франц Германы тал мэдэгдлээ. Хурлыг хойшлуулах болсон шалтгаан нь Франц Герман хоёр эрчим хүч болон батлан хамгаалах бодлогын талаар санал зөрөлдөөнтэй байгаагаас болсон гэх таамаглал байна.

Орос Украины мөргөлдөөнөөс хойш Европын холбоо болон АНУ Орост хандуулсан хатуу хориг арга хэмжээ авсан юм. Сүүлийн хэдэн сарын турш Европын эрчим хүчний ханган нийлүүлэлтэд асуудал тулгамдаж үнэ ихээр өссөнөөс үүдэн Франц Герман хоорондын санал зөрөлдөөн улам ил тод болсон юм. Германы засгийн газар нөхвөрөөр эрчим хүчний үнийг сааруулж, иймэрхүү арга хэлбэр нь Европын дургүйцлийг хүргээд байгаа ажээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон уриалахдаа, "Герман улс эрчим хүчний бодлогоо боловсруулахдаа Европын “эв нэгдэл”-ийг хамгаалах талаар бодолцох ёстой. Германы засгийн газрын нөхвөрийн төлөвлөгөө Европын зах зээлийг эрсдэлд оруулж мэдэх талаар сэрэмжлүүлж байна" гэжээ. Түүнчлэн Франц Герман хоёр орон байгалийн хийн үнийн дээд хязгаарыг тогтоох эсэх дээр бас санал зөрөлдөж байгаа ажээ.