Лиз Трасс огцрохоо мэдэгджээ
2022-10-21 09:41:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс ерөнхий сайдын үүрэг тушаал болон төр баригч консерватив намын тэргүүний үүрэгт ажлаасаа огцорно, гэхдээ дараагийн удирдагч томилогдох хүртэл ерөнхий сайдын үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ гэж энэ сарын 20-нд мэдэгдэв. Консерватив намын шинэ тэргүүнийг сонгох сонгууль ирэх долоо хоногт болох ажээ.

Лиз Трасс мөн өдөр засгийн ордны өмнө тавьсан илтгэлдээ "Түүнийг ерөнхий сайдаар ажилласан хугацаанд Их Британий эдийн засаг хийгээд олон улсын нөхцөл байдал маш тогтворгүй байсан. Консерватив нам түүнийг тэргүүнээр сонгосон нь энэ байдлыг өөрчлөхийн төлөө байсан юм" гэжээ. Өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүрэгт ажлаа биелүүлэх аргагүйд хүрсэн гэдгээ Лиз Трасс өөрөө хүлээн зөвшөөрчээ.

Лиз Трасс тушаалаасаа огцрохоо мэдэгдсэний дараа Хөдөлмөрийн нам, Либерал ардчилсан намынхан сонгуулийг урьдчилан хийхийг шаарджээ. Лиз Трасс нь Их Британийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд ажилласан ерөнхий сайд боллоо хэмээн Ройтерс агентлаг мэдээлэлдээ тэмдэглэжээ.




\Уртнасан\