Хүний эрхийн нэрээр хөгжиж буй орнуудын дотоод засаглалд гар дүрэхийг эсэргүүцэнэ
2022-10-21 19:47:20
Share
Share this with Close
youtube WeChat

21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбиь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, Хятад улс хүний эрхээр халхавч болгон хөгжиж буй орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжиж буй олон орны дэмжлэгийг олсон юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ХКН байгуулагдсан цагаасаа хойш хүний эрхийг дээдлэн, хамгаалахыг чухалчилсаар ирсэн. "Ард түмэн аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх юм", Хятадын ард түмэнд аз жаргал эдлүүлэх нь ХКН-ын үндсэн хүсэл эрмэлзэл юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпинээр удирдуулсан Намын төв хороо Хүнийг эрхийг хүндэтгэж, хамгаалахыг улс орны засаглалын чухал үүрэг болгон баримталж, Хятадын хүний эрхийн түүхэн амжилтыг ахиулах болно гэжээ.  Н.Пүрэвжав