Энх тайван хөгжлийн зам нь дэлхий дахинд боломж авчирна
2022-10-21 09:09:50
Share
Share this with Close
youtube WeChat

"Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах дипломат бодлогын зорилтоо тууштай баримтлан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахын тулд хүчин зүтгэх болно" гэсэн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ХХ их хурлын үеэр хийсэн илтгэл олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээхэн татсан юм. Хятад улсын баримталж буй энх тайван, хөгжлийн замаар замнах шийдвэр зориг, итгэл найдварыг харуулж, ХКН нь дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд үргэлжлэн улам их хувь нэмэр оруулах болно" хэмээн шинжээчид үзэж байна.

Хятад улс яагаад хөгжсөн орнуудын хэдэн зуун жил туулсан аж үйлдвэрлэлийн үйл явцыг хэдхэн арван жилийн дотор биелүүлж, эдийн засгийн хурдтай хөгжил, урт хугацааны нийгмийн тогтвортой байдлын хоёр том гайхамшиг бүтээв хэмээн олон улсаараа судалж байна. Энэ бол ХКН-аар удирдуулсан Хятадын ард түмний нөр их хөдөлмөрийн үр дүн, мөн Хятадын эрх баригч нам цаг үеийн ерөнхий чиг хандлагыг ямагт ойлгож, энх тайван хөгжлийн замыг тууштай баримталж ирсэнтэй холбоотой юм.Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, нэг ч удаа дайн, мөргөлдөөн өдөөж байгаагүй, бусад орны ямх газар нутаг руу халдаж байгаагүй. 

Одоогийн байдлаар Хятад улс бол НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд хамгийн олон хүчин илгээсэн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд үүрэг гүйцэтгэгч хоёр дахь том орон болж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны "гол хүчин" хэмээн үнэлэгдэж байна.Энх тайван хөгжлийн замаар замнах нь Хятад улс орчин үеийн болоход ахиц дэвшил гаргасан төдийгүй дэлхийн энх тайван, хөгжилд хүчтэй эерэг эрч хүч сэлбэж байна.

 Сүүлийн 10 жилд, Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийн дундаж хэмжээ 38.6%-д хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн анхны хөдөлгөгч хүч болжээ.Өнөө дэлхий ертөнц, цаг үе, түүхийн өөрчлөлт урьд өмнө байгаагүй өөрчлөлтөд тулгараад байна. Цар тахал даамжирч, геополитикийн мөргөлдөөн ширүүсэн, эдийн засгийн даяаршил сөрөг урсгалтай тулгарч, дэлхий дахин түүхийн уулзвар газарт зогсож байна. Энэ бүхэн улс орнуудын ард түмний сонголтоос шалтгаална, энх тайван, хөгжил аль ч цаг үеэс илүү үнэ цэнэтэй болж байна."Засаглалтай орон баян чинээлэг байж чаддаг, харин замбараагүй орон ядуу хоосон болдог". 

Энх тайван бол хөгжлийн үндэс, хөгжил бол энх тайвны баталгаа. Эдүгээ Хятад улс орчин үеийн социалист хүчирхэг орныг бүх талаар байгуулж, хоёр дахь зуун жилийн зорилтоо хэрэгжүүлж байна. Уг илтгэлд "Хятад улс гадаадад нээлттэй байх үндэсний бодлогоо тууштай баримталж, харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй стратегийг хэрэгжүүлэн, Хятадын шинэ хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломжуудыг байнга авчрах олно" хэмээн дурдсан, энэ нь шинэ хөгжлийн төлөвлөгөөний дагуу Хятад улс болон дэлхий дахин улам илүү эерэг харилцааг бий болгож буйг харуулж байна.“Бүс ба Зам” санаачилга нь Хятад улсаас дэлхийд нийлүүлж буй олон нийтийн чухал бүтээгдэхүүн юм. 2013 онд санаачилгыг гаргаснаас хойш 149 улс орон, 32 олон улсын байгууллага нэгдэн оролцож байна. Энэ оны 8-р сарын эцсийн байдлаар, Хятадын зам дагуу улс орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 12 их наяд орчим ам.долларт хүрч, зам дагуу улс орнуудад хийсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 140 тэрбум ам.доллараас давсан байна.

 Дэлхийн банкны тооцоогоор 2030 он гэхэд “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь холбогдох улс орнуудын 7.6 сая хүнийг туйлын ядуурлаас, 32 сая хүнийг дунд зэргийн ядуурлаас гаргах төлөвтэй байна.ХКН-ын ХХ 20 их хурлын төлөөлөгч, Фүжяний хөдөө, ойн аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, Хятадын Жүньчао өвслөг ургамлын инженерийн технологийн төвийн ахлах эрдэмтэн Линь Жаньшигийн "Өмнөд Номхон далайн бүсээс Африк, Латин Америк хүртэл маш олон хүн Жүньчао өвслөг ургамлыг тарьж ядуу хоосон амьдралаасаа салж хувь заяагаа өөрчилсөн" тухай өгүүлсэн үлгэр жишээг гадаадын сэтгүүлчид анзаарсан байх. Одоогоор Хятадын Жүньчао технологи, ядуурлыг бууруулах туршлага дэлхийн 106 оронд тархаад байна. Энэ бол хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалын тод томруун жишээ юм.

Дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, мөн өөрийн хөгжлөөрөө дэлхийн энх тайванг хамгаалан, хамтын хөгжлийг дэмжих бол Хятад улсын эхлүүлсэн энх тайван хөгжлийн зам юм. Орчин үеийн хүчирхэг орныг бүх талаар байгуулах шинэ аянд ХКН үргэлжлэн өөрийгөө хөгжүүлээд барахгүй дэлхий дахинд ашиг тусаа хүртээх болно. ХКН бол Хятадын ард түмний аз жаргалыг эрэлхийлэгч нам, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө тэмцэгч нам мөн" гэдгийг дэлхий дахин ч цаашид гэрчлэх болно.