Хөндлөнгийн оролцоо үр дүнгүйг онцлов
2022-10-21 10:44:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын түр хамаарагч Дай Бин энэ сарын 19-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы гуравдугаар хорооны хүний эрхийн асуудлаарх ерөнхий хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхдээ, цөөн хэдэн орон хүний эрхийн асуудлаар бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлого үр дүнгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрээр хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гуравдугаар хороо бол яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны талбар болохоос талцлын талбар биш юм. ЕХ, Их Британи, Чех зэрэг улсууд эл хороог урвуулан ашиглаж, өдөөн хатгалга хийх, хүний эрхийн асуудлыг зориудаар улс төржүүлж, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролддог. Энэ оролдлого үр дүнд хүрэхгүй. Тэд Шиньжян, Хонконг, Төвөдтэй холбоотой асуудлыг санаатайгаар ашиглаж, Хятадад халдаж, Хятадыг үймүүлэхийг оролддог. Иймэрхүү заль мэх бүтэлгүйтэх нь дамжиггүй. Шиньжянд "Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" оршиж байна хэмээн тэд нэрлэдэг нь зууны цуурхал юм. Хонконгийн "Нэг улс, хоёр систем"-ийн практик дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Хонконг эмх замбараагүй байдлаас хөгжил цэцэглэлтэд хүрч, хөгжлийн шинэ шатанд орсон. Төвөд хоцрогдсон байдлаас хөгжил рүү, ядуурлаас баян чинээлэг рүү, дарангуйлалаас ардчилал руу шилжсэн. Цөөн хэдэн улс орон дүрээ хувиргаж жүжиглэсэн ч  Хятадын саруул дардан замыг хааж чадахгүй гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, Хятад улс талуудтай эрх тэгш, харилцан хүндэтгэсний үндсэн дээр хүний эрхийн яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын хүний эрхийн үйл хэргийг хамтаар ахиулахад бэлэн байна гэжээ.