ЕХ эрчим хүчний асуудлаар санал зөрөлдсөөр байна
2022-10-22 11:29:27
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Аравдугаар сарын 21-ний өглөө Брюссельд болсон сунжруу хэлэлцээний дараа ЕХ-ны удирдагчид байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоох үндсэн асуудлаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүй нь Европын холбооны орнууд эрчим хүчний асуудлыг шийдэх талаар санал зөрөлдөөнтэй хэвээр байгааг харуулж байна.

Хоёр хоног хуралдах ЕХ-ны дээд хэмжээний уулзалт аравдугаар сарын 20-ны үдээс хойш эхэлсэн билээ. Энэ сарын 21-ний үүрийн 03:00 цагт сая Европын холбоо эрчим хүч, эдийн засгийн асуудлаарх мэдэгдэл гаргав. Герман зэрэг орнууд байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоохоос татгалзаж, бусад гишүүн орнууд ч санал зөрөлдсөөр байгаа тул байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоох асуудлыг дахин хойшлууллаа.

Мэдэгдэлд энэ сарын 18-нд Европын Комиссоос байгалийн хийг хамтран худалдаж авах, байгалийн хийн гүйлгээний түр динамик үнийн коридор бий болгох, гишүүн орнуудад онцгой байдлын үед хий нийлүүлэх зэрэг яаралтай арга хэмжээ авахыг санал болгожээ. Үүнээс гадна мэдэгдэлд эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг байгалийн хийн үнийг хязгаарлах шинэ арга хэмжээг санал болгосон байна.

Н.Пүрэвжав