Франц улс Эрчим хүчний дүрмийн гэрээнээс гарна гэв
2022-10-22 11:56:28
Share
Share this with Close
youtube WeChat

Эрчим хүчний дүрмийн гэрээ нь Парисын хэлэлцээртэй зөрчилдөж байгаа тул Франц улс тус гэрээнээс гарна хэмээн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Брюсслельд мэдэгдэв. Испани, Нидерланд улсууд тус гэрээнээс аль хэдийнэ гарсан билээ.

1994 онд гарын үсэг зурсан “Эрчим хүчний дүрмийн гэрээ” нь чулуун түлшний эрчим хүчийг хэт хамгаалсан гэж зарим шинжээчид үздэг.

Франц, Европын холбооны 30 жилийн турш мөрдөж буй энэхүү гэрээ нь Парисын хэлэлцээрийн заалттай нийцэхгүй байгаа тул Эрчим хүчний дүрмийн гэрээнээс гарах ёстой гэж Францын Уур амьсгалын дээд комиссоос 10-р сарын 20-нд гаргасан дүгнэлтэд дурдсан юм.

Тус гэрээ нь 1994 онд батлагдаж, 1998 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Европын цөмийн энергийн нийгэмлэгийн гишүүн орнууд, Ази Европын хэд хэдэн улс, Европын холбоо багтдаг.