Америкийн шумбагч онгоцнуудыг олзолсноо мэдэгдэв
2022-10-22 11:33:21
Share
Share this with Close
youtube WeChat

Улаан тэнгисийн бүсэд Америкийн хоёр шумбагч онгоцыг олзолсон хэмээн Ираны Тэнгисийн цэргийн командлагч Шахрам Ирани энэ сарын 21-ний өдөр мэдэгдлээ. Онгоцнууд эзэнгүй, автомат жолоодлоготой байжээ.

Мөн өдөр Улаан тэнгисээс буцаж ирсэн Ираны флотыг угтан авах ёслол дээр тэрээр хэлэхдээ, “Ираны 84-р флот тэнгисийн гүнд, ялангуяа Улаан тэнгист эргүүлийн ажиллагаа амжилттай хийлээ. Ираны тэнгисийн цэргийн флот гадаадын цэргийн довтолгоонд өртсөн ч АНУ-ын усан доорх хоёр онгоцыг олзлов” гэжээ. Тэрээр шумбагч онгоцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Есдүгээр сарын 1-нд, Ираны тэнгисийн цэргийн хүчин аюулгүйн байдлаа хамгаалах үүднээс АНУ-ын усан доорх хоёр онгоцыг Улаан тэнгист саатуулжээ. Аяллын аюулгүй байдлыг хангасны дараа онгоцыг тавьж, тэнгисийн аюулгүй байдалд хариуцлагатай хандаж, ийм хэрэг давтагдахгүй байхыг АНУ-ын цэргийнхэнд мэдэгдэж байсан юм.

Н.Пүрэвжав