Хонконгийн “Инно Карнивал 2022” арга хэмжээ эхлэв
2022-10-23 11:20:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Инноваци шинжлэх хуаан технологийн төвийн зохион байгуулсан “Инно Карнивал-2022” арга хэмжээ энэ 22-нд Хонконгийн Шинжлэх ухааны хүрээлэнд нээлтээ хийв. “Инноваци шинжлэх ухаан технологийн хүчин чадал, хүслэн мөрөөдлийн жигүүр” гол сэдэвтэй тус арга хэмжээ 9 хоног үргэлжилнэ. Онлайн, оффлайн хэлбэрээр тухайн нутгийн инноваци шинэ бүтээмж, шинжлэх ухааны судалгааны олон үр бүтэмжийг харуулж, инноваци шинжлэх ухаан технологиос өдөр тутмын амьдралд үзүүлж буй чухал талыг олон нийтэд танилцуулан, инноваци шинжлэх ухаан технологид  залуучуудын халуун урмыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны Сангийн газрын дарга Чэнь Мао Бо арга хэмжээний нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Энэ оны арга хэмжээ хийгээд инноваци шинжлэх ухаан технологийг түгээх олон төрлийн арга хэмжээгээр дамжин Хонконгийн нийгэмд инноваци шинжлэх ухааны илүү эрчтэй уур амьсгалыг, ялангуяа өсвөр болон залуучуудыг инноваци шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлд дур сонирхолтой болгож, тэдний  ирээдүйд энэ ажил үйлст оролцон хүчээ өргөхөд нь суурь тавихийг хүсэж байна гэжээ.

Хонконгийн хотын иргэд хүүхдүүдээ дагуулан үзэсгэлэнтэй танилцжээ. Дунд, бага сургуулийн багш нар ч сурагчдаа дагуулан төрөл бүрийн сонирхолтой интерактив тоглоомд оролцож, инноваци шинжлэх ухааны сонин сайхныг мэдрүүлжээ.






/Уртнасан/