2022 оны Франкфуртын номын үзэсгэлэн нээгдлээ
2022-10-23 11:39:26
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн хэвлэлийн салбарын хамгийн томоохон  үзэсгэлэн болох 2022 оны Франкфуртын номын үзэсгэлэн 18-ны өдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн 23-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дэлхийн 95 улс орон бүс нутгийн 4000 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон байна. 

Хятадын Гадаад хэлний хэвлэлийн газар, Хятадын ном импорт экспортын компани  дотоодын олон зуун хэвлэлийн байгууллагын хамт 1000 гаруй төрлийн ном, сэтгүүлийг дэлгэн үзүүлснээр хэвлэлийн байгууллагын мэргэжилтнүүд, олон уншигчийн  анхаарлыг татаж байна. 

Германы уншигч Рокса Хятадтай холбоотой олон ном уншсан бөгөөд ялангуяа Хятадын гүн ухааны үзэл баримтлалыг тайлбарласан номыг  их сонирхдог. Тэрээр хэлэхдээ, Хятад ангил хос орчуулгатай ном цаашид олон хэвлэгдэж, Хятадын соёлын талаар гадаадын уншигчид илүү ойлголттой болохыг хүсэж байна гэжээ.   

Хятадын ном импорт экспортын компанийн Герман дахь төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Рэнь Лэй хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хятад ном гадаадын номын дэлгүүрүүдээр олноор харагдах болсон, үүнд  хүүхдийн ном, нэрт зохиолчдын өгүүллэг, Хятадын  гүн ухаан,  уламжлалт анагаах ухааны тухай номууд Европын уншигчдын анхаарлыг ихээр татаж байна гэжээ.