Мэнтянь туршилтын модулийг энэ сар хөөргөнө
2022-10-23 10:21:49
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын сансрын станц байгуулах төлөвлөгөөний дагуу Мэнтянь туршилтын модулийг энэ сард багтаан хөөргөх юм байна. Одоогийн байдлаар системүүдийг туршин, бэлтгэл ажлыг хангаж, Хятадын сансрын станцыг товлосон хугацаанд нь байгуулахыг баталгаажуулж байна.

Сүүлийн өдрүүдэд Шэньжөү-14 сансрын хөлгийн нисэх багийнхан сансрын станцыг нарийн нямбай хамгаалан арчилж, Мэнтянь туршилтын модулийг угтан авахаар бэлтгэж байна. Уг нисэх багийнхан тойрог замд 4 сар гаруй ажиллаж байгаа бөгөөд тэдний биеийн байдал маш сайн байна. Хайнаний Вэнчан сансрын хөөргөх төвд Мэнтянь туршилтын модуль болон Тяньжөү-5 барааны хөлгийн хөөргөх үүрэг гүйцэтгэх 2 пуужин, 2 хөлгийг байрлуулан нэгэн зэрэг туршиж байна.

Жючюаний дагуул хөөргөх төв ч үүнтэй зэрэгцэн нисгэгчтэй сансрын хөлгийг хөөргөх, буцаан авчрах бэлтгэл ажлыг хангаж байна. Шэньжөү-15-гийн хөөргөх ажил бэлтгэлийн шатандаа орсон байна.