Хятад улс дэлхийн тогтвортой байдлыг уриалав
2022-10-23 11:30:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан энэ сарын 21-ний өдөр хэлэхдээ, “Орос, Украины нөхцөл байдлын үр дагаврыг арилгахад НҮБ бүх хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй бөгөөд холбогдох талууд энгийн иргэд болон иргэний байгууламжийг бүрэн хамгаалах ёстой” гэжээ.

Гэн Шуан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хүмүүнлэгийн асуудлыг хянан хэлэлцэх үеэр хэлэхдээ, “Даяаршлын эрин үед хориг арга хэмжээ хэрэгжүүлэх нь хямралыг түргэсгэж, олон улсын түүхий эдийн үнийг өсгөж, дэлхийн тогтвортой байдлыг алдагдуулж байна” гэжээ. Аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг алдагдуулж, дэлхийн улс орнууд ялангуяа хөгжиж буй орнуудад ихээхэн нөлөө учруулж байна гэжээ.

Тэрбээр хэлэхдээ, “Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн хүнс, эрчим хүч, санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгаж, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд тулгарч буй улс төрийн саад тотгорыг арилгах хэрэгтэй. Украин, ОХУ-ын үр тариа, бордоог олон улсын зах зээлд нийлүүлэх боломжийг хадгалах, өргөжүүлэх нь маш чухал юм. Хар тэнгисээр үр тариа экспортлоход хэлэлцээр болон ОХУ-аас үр тариа, бордоо экспортлох тухай санамж бичиг үр дүнтэй хэрэгжихийг Хятад улс дэмжинэ гэжээ.

Энх тайван бол Украины хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх үндсэн шийдэл бөгөөд Украин болон бүс нутагт тогтвортой энх тайван, тогтвортой байдалд хүрэх цорын ганц арга зам юм. Хятад улс энхийн хэлэлцээг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж, хүмүүнлэгийн хямралыг намжаахад нааштай хувь нэмэр оруулах болно” гэжээ.