НҮБ-ын гүйцэтгэж буй үүргийг орлуулж болохгүй гэв
2022-10-24 20:09:41
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 24 бол НҮБ-ын өдөрлөг юм. Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: 77 жилийн өмнөх энэ өдөр “НҮБ-ын дүрэм” албан ёсоор хүчин төгөлдөр болж, НҮБ байгуулагдснаа зарлаж, олон улсын харилцааны хөгжилд шинэ хуудас нээсэн юм. Дэлхий дээрх хамгийн түгээмэл, төлөөлөх, эрх сүр бүхий чанартай засгийн газар хоорондын олон улсын байгууллага болсны хувьд, НҮБ олон талт үзлийг ахиулахыг баримталж, дэлхийн энх тайваныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад орлуулж болошгүй үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Өнөөгийн дэлхий ертөнцөд гүйцэтгэж буй НҮБ-ын үүрэгтэй холбоотой асуудлаарх сэтгүүчлийн асуусан зүйлд Ван Вэньбинь хариулахдаа дээрх үгээ хэлсэн юм.

Ван Вэньбинь хэлэхдээ: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болон “НҮБ-ын дүрэм”-д түрүүлж гарын үсэг зурсан орны хувьд, Хятад улс хэзээд уг дүрмийн ерөнхий зорилго болон зарчмыг хамгаалж, олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж байгаа НҮБ-ын гол үүргийг хэзээд хамгаалж, хэзээд дэлхийн энх тайваныг бүтээн байгуулагч, бүх дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын эмх журмыг хамгаалагч хэвээр байгаа юм гэжээ.