АНУ-аас Кубад хандсан хориг нэгэн жарныг туулав
2022-10-24 16:15:05
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ 1962 оноос эхлэн Кубын эдийн засаг, худалдаа, банк санхүүд хэт хатуу хориг арга хэмжээ авснаас хойших 60 жилд Куба улс эдийн засгийн асар их гарз хохирол, хүмүүнлэгийн хямралыг туулжээ. Куба улс 11-р сард болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Кубад тавьсан хэт хатуу хоригоо эцэс болгохыг АНУ-аас шаардсан шийдвэрийн төслийг 30 дахь удаагаа өргөн барих төлөвтэй байгаа хэмээн Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригез энэ сарын 19-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

Түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн хийгээд эм бэлдмэл гээд АНУ-аас Кубад тавьсан хэт хатуу хориг нь бараг бүх зүйлийг хамарч, улмаар Куба улс урт хугацааны турш эд материалын хомсдолд орж, иргэдийнх нь амьдрал хэцүүдсэн байна.

Кубын албан ёсны статистикээс харахад, одоогийн ам.долларын ханшаар тооцоолбол, АНУ-ын 60 жилийн турших хэт хатуу хоригоос Кубад учруулсан гарз хохирол 154.2 тэрбум ам.доллароос давжээ. Хэрэв олон улсын зах зээл дэх ам.долларыг шижир алттай харьцуулсан үнэ унасныг тооцох юм бол уг тоо харин 1 их наяд 391.1 тэрбум ам.доллароос давах болно. Эдгээрийн дотор зөвхөн ноднингийн наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд гэхэд АНУ-ын хатуу хориг нь Кубын эдийн засагт 3.8 тэрбум ам.долларын хохирол учруулсан нь үүнээс өмнөх адил хугацааны эдийн засгийн хохирлын шинэ рекордыг тогтоожээ.

Кубад тавьсан АНУ-ын хэт хатуу хориг бол олон улсын хуулийг зөрчсөн, эдийн засгийн дайны хэрцгий үйлдэл юм хэмээн Кубын засгийн газар олон удаа онцолжээ.




\Уртнасан\