“Мэнтянь” бүхээгийг сансрын станцтай холбоно
2022-10-25 15:58:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын сансрын станцын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу “Мэнтянь” туршилтын бүхээгийг энэ сард хөөргөх ажээ. Уг ажлын хүрээнд төрөл бүрийн туршилт бэлтгэлийг хангаж байна.

Хятадын Хайнаний Вэньчаны сансрын хөөргөлтийн талбайд “Мэнтянь” туршилтын бүхээг, “Тяньжөү-5” ачааны сансрын хөлгийг тээвэрлэх “Чанжэн-5Б” зөөгч пуужин болон “Чанжэн-7” зөөгч пуужинг туршиж байгаа аж.

Эл өдрүүдэд “Шэньжөү-14” багийн нисгэгчид сансрын станцын нэгдсэн цогцолборыг арчлан хамгаалж, “Мэнтянь” туршилтын бүхээгт зорилусан бэлтгэлийг хангаж байна. Тойрог замд ажиллаад дөрвөн сар гаран болж байгаа тус багийн сансрын нисгэгчдийн биеийн байдал нь сайн байна.





\Уртнасан\