Хятадын өргөн хэрэглээний зах зээл сэргэж байна
2022-10-25 16:22:35
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр буюу энэ сарын 24-нд Хятадын статистикийн үндэсний газраас нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятад улсын эхний гурван улирлын өргөн хэрэглээний зах зээл тогтвортой сэргэж, борлуулалт нь өсөлтийн хурдаа хадгалж байна.

Эхний гурван улиралд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 32 их наяд 30 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 0.7 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь 1-8-р сарынхаас 0.2 нэгжээр нэмэгджээ. 9-р сард өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувиар өссөн байна.

Н.Пүрэвжав