Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тогтворжлоо
2022-10-26 16:44:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, энэ оны эхний гурван улиралд төвийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа тогтвортой, эмх цэгцтэй байж, эдийн засгийн үр өгөөж байнга өсч, ерөнхий үйл ажиллагаа боломжийн хэмжээнд байжээ.

Эхний гурван улиралд, төвийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны нийт орлого 29 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 хувиар нэмэгдэж, бодит ашгийн нийт хэмжээ 2.1 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.7 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, есдүгээр сард төвийн аж ахуйн нэгжүүдийн бодит ашгийн нийт хэмжээ 236 тэрбум 780 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.4 хувиар нэмэгдсэн бол олсон цэвэр ашиг 1.6 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үйл ажиллагааны чанар чансаа үргэлжлэн сайжирч, судалгаа шинжилгээнд оруулсан хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэн, үйл ажиллагааны үр ашиг тогтвортой, зардал багассаны үр нөлөө илт харагдаж, төлбөрийн чадавхи ч тогтвортой байдлаа хадгалсаар иржээ. Мөн үндсэн эдийн засгийн хөрөнгө оруулалт тогтмол өсөж, татварын хувь нэмэр тогтвортой нэмэгдэн, зуны улирлын оргил үеийн эрчим хүчний хангамж үүргээ бүрэн биелүүлж чаджээ.