Ачаа тээврийн нислэг 40.4 хувиар нэмэгдэв
2022-10-26 10:42:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын ачаа тээврийн ложистик эмх цэгцтэй ажиллаж, иргэний агаарын тээврийнхний гүйцэтгэж байгаа ачаа тээврийн нислэг өмнөх сарын мөн үеэс 40.4 хувиар нэмэгджээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн саадгүй нэвтрэхийг баталгаажуулах ажлын удирдах хэсгийн албаны хяналтын ерөнхий тоо бүртгэлд харуулснаар, аравдугаар сарын 25-нд үндэсний төмөр замын ачаа тээвэрлэлт өндөр түвшний үйл ажиллагаагаа хэвээр хадгалж, мөн өдөр 10 сая 382 мянган тонн ачаа бараа зөөвөрлөсөн нь өмнөх сарынхаас 1.03 хувиар нэмэгджээ. Хятад улсын хурдны авто замаар ачааны 7 сая 327.7 мянган машин зорчсон нь өмнөх сарынхаас 2.62 хувиар нэмэгджээ. Боомтуудын ачаа бараа дамжуулан өнгөрүүлсэн хэмжээ 35 сая 65 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаас 3.8 хувиар нэмэгдэж, 826 мянган стандарт чингэлэг тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 2 хувиар өсчээ. Иргэний агаарын тээврийн ачаа тээвэрлэлтийг баталгаажуулах 796 удаагийн нислэг үйлдэгдсэн нь өмнөх сарын мөн үеэс 40.4 хувиар нэмэгджээ. Буухиа шуудангийнхан 322 сая ширхэг илгээмж хүлээн авсан нь 0.9 хувиар буурч, 328 сая ширхэг илгээмж хүргэж өгсөн нь өмнөх сарынхаас 1.2 хувиар багассан байна.




\Уртнасан\