Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ
2022-10-26 10:21:11
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 25-нд, Гадаадын хөрөнгийн урсгалыг улам өргөжүүлж, тэдний хөрөнгө оруулалтыг тогтворжуулах зорилгоор Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо зэрэг зургаан байгууллага "Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэн гадаад хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, нөөцийг тогтворжуулах, чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээ"-г нийтэлсэн байна.

Тус арга хэмжээ нь гурван агуулгаас бүрдэх агаад тодруулбал, юуны түрүүнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын үйлчилгээг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжих. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтыг чиглүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулах  зэрэг болно.

Н.Пүрэвжав