Риши Сунак шинэ засгийн газрыг эмхлэн байгуулжээ
2022-10-26 10:01:47
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Их Британийн шинэ ерөнхий сайд Риши Сунак энэ сарын 25-нд шинэ засгийн газрыг эмхлэн байгуулж, сангийн, батлан хамгаалахын болон гадаад харилцааны зэрэг чухал албан тушаал дахь сайдуудыг хэвээр үлдээжээ.

Мөн өдөр нийтэлсэн шинэ засгийн газрын бие бүрэлдэхүүнд Жереми Хант сангийн, Бен Уоллас батлан хамгаалахын, Жеймс Клеверли гадаад харилцааны сайдын тушаалдаа үлджээ. Үүнээс гадна Доминик Раб шадар сайд, хуульзүйн сайд хавсран ажиллахаар томилогдож, ажлаасаа огцроод байсан дотоод хэргийн сайд асан Суелла Браверман энэ үүрэгт ажилд дахин томилогдож, Стив Барклай эрүүл мэндийн сайдаар томилогджээ.

25-ны өглөө Чарльз-III хаан шинэ ерөнхий сайд Риши Сунакийг батламжилсаны дагуу тэрбээр шинэ засгийн газрыг эмхлэн байгуулж, ерөнхий сайдын тушаалыг албан ёсоор хашиж эхэллээ. Үүний дараа Риши Сунак Лондонгийн Даунинг стрийт-10 буюу засгийн газрын ордонд илтгэл тавихдаа, "Их Британи өдгөө эдийн засгийн асар их хямралтай тулгараад байна. Эдийн засгийг тогтворжуулан, итгэлийг сэргээх нь шинэ засгийн газрын гол ажил байх болно" гээд Их Британид мөн ковид-19 халдвар зэрэг дотоод гадаадын сорилтууд нүүрлэж байгааг дурдаж, улс орны эв нэгдлийг нэмэгдүүлэхээ амласан байна.




\Уртнасан\