АНУ Украинд "мартагдсан" пуужингууд нийлүүлнэ
2022-10-26 10:46:03
Share
Share this with Close
youtube WeChat

"АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах "Хок" пуужингийн системийг нийлүүлэх талаар хэлэлцэж байна" хэмээн Ройтерс агентлаг энэ сарын 25-нд нэрээ нууцалсан Америкийн албан тушаалтны үгнээс иш татан мэдээллээ.

Агаарын довтолгооноос хамгаалах "Хок" пуужингийн систем нь "Патриот"-ын өмнөх үеийнх бөгөөд 1950-аад онд Америкийн "Рэйтеон" технологийн компаниас бүтээж, 1960-аад онд өргөнөөр ашиглагдаж байсныг 1980-аас оноос дараагийн үеийн систем болох "Патриот" пуужин орлож эхэлсэн түүхтэй.

Эх сурвалжаас үзвэл, агаарын довтолгооноос хамгаалах "Хок" пуужингийн систем нь АНУ-ын цэргийн агуулахад хэдэн арван жил дарагдсан бөгөөд хөөргөх төхөөрөмжийн хэд нь ажиллагаатай байгаа эсэх тодорхойгүй байгаа аж. Юутай ч Америк эхний шатанд "Хок" пуужингаа, харин Испани дөрвөн ширхэг "Хок" пуужин хөөргөх төхөөрөмжийг Украинд нийлүүлэхээр болжээ.

Орос, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ зэрэг барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлсээр ирсэн юм. Ройтерс агнтлагийн мэдээлснээр, АНУ энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс өнөөг хүртэл Украинд ойролцоогоор 17.6 тэрбум ам.долларын зэсвэг нийлүүлээд байна.

Н.Пүрэвжав