Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф Хятад улсад айлчлах болно
2022-10-26 18:55:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 26-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф 11-р сарын 1-нл Хятад улсад албан ёсны айлчлал хийх болно гэж мэдэгджээ. 

Ван Вэньбинь танилцуулж хэлэхдээ, энэ бол Шабаз Шариф Пакистаны ерөнхий сайд болсноос хойш анх удаа Хятадад айлчилж байгаа болно. ХКН-ын XX их хурал амжилттай өндөрлөсний дараагаар урин айлчлуулж байгаа анхны бүлэг гадаадын удирдагчийн нэг болно. Энэ нь Хятад Пакистаны онцгой найрамдал, стратегийн итгэлцэлийг харуулж байна. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Шабаз Шарифтай уулзаж, Ли Кэчян ерөнхий сайд түүнтэй хэлэлцээ хийх болно. Мөн АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаншү түүнийг хүлээн авч уулзах болно. Хоёр орны удирдагчид хоёр талын харилцаа тэрчлэн хамтаар сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцож, Хятад Пакистаны харилцааны ирээдүйн хөгжлийг төлөвлөх болно гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Пакистаны талтай энэ айлчлалаар боломж болгож, хоёр орны дээд түвшиний стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ эрин үеийн нэн нягт Хятад Пакистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, бүс нутаг болон олон улсын шударга ёсыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.