Америк Хятадын харилцааны үндэсний нийгэмлэгт баяр хүргэв
2022-10-27 15:32:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 26-нд Америк Хятадын харилцааны үндэсний нийгэмлэгийн шагнал гардуулах уламжлалт ёслолд баяр хүргэн захидал илгээжээ.

Америк Хятадын харилцааны үндэсний нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дэд дарга, ACE группын захирал Эван Гринбергийг шагнал хүртсэнд Ши Жиньпин дарга тусгайлан баяр хүргээд, Хятад, Америкийн харилцааны хөгжил, хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжсээр ирсэн тус нийгэмлэг болон түүний гишүүдэд талархаж буйгаа илэрхийлжээ.

Ши Жиньпин онцлохдоо, "Өнөөдрийн дэлхий ертөнц амар амгалан биш байна. Энх тайван ч биш байна. Хятад Америк хоёр том гүрний хувьд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тогтвортой байдал, итгэл найдварыг нэмэгдүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах ёстой. Америкийн талтай хамтран ажиллаж, бие биенээ хүндэтгэсэн, энх тайвнаар зэрэгцэн оршсон, харилцан ашигтай хамтран ажиллаж, шинэ эринд Хятад, Америк эв найртай хамтдаа орших зөв замыг эрэлхийлэхэд Хятад улс бэлэн байна. Энэ нь хоёр оронд төдийгүй дэлхий дахинд ашигтай юм" гэжээ.

Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд эргүүлэн оруулахад тус дөхөм үзүүлэхийн тулд Америк, Хятадын харилцааны үндэсний нийгэмлэг болон Хятад, Америкийн харилцаанд санаа тавьж, дэмжлэг үзүүлдэг нийгмийн бүх салбарын найз нөхөд идэвхитэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа Ши Жиньпин илэрхийлсэн байна.

Мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден ч Америк, Хятадын харилцааны үндэсний нийгэмлэгийн жилийн ээлжит шагнал гардуулах ёслолд баяр хүргэж захидал илгээжээ.