Хятадын баримтат киноны фестиваль Африкт
2022-10-27 11:51:09
Share
Share this with Close
youtube WeChat

"Хятадын тухай баримтат киноны фестиваль"-ын бүтээлүүдийг Африк тивийн үзэгчдэд танилцуулах арга хэмжээ аравдугаар сарын 26-нд албан ёсоор эхлэв. Африк тивийн гол гол мэдээллийн суваг болон гадаад дахь байгууллагаар дамжуулан "Аян", "Хөгжил өөрчлөлтийн арван жил", "Зориг шийдвэр" зэрэг Хятад улсын хөгжлийн шинэ аян дахь Хятад улсын засаглалын өвөрмөц талыг харуулсан олон хэлний тусгай нэвтрүүлэг, баримтат киног Африкийн үзэгчдэд танилцуулсан байна. Руандагийн үндэсний телевиз, Габоны "Африка" телевиз зэрэг Африкийн гол гол мэдээллийн хэрэгслүүд тухайн бүсийн телевизийн оргил цагаар "Хөгжил өөрчлөлтийн арван жил" нэвтрүүлгийг цацжээ.

Хятадын тухай баримтат киноны фестивалийн бүтээлүүдийг олон улсад танилцуулах арга хэмжээг ХТРТ, Хятадын Соёл, аялал жуулчлалын яам хамтран санаачилсан юм.

ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн ХКН-ын 20-р их хурлын тухай танилцуулсныхаа дараа, "Энэ оны зургадугаар сард ХТРТ "Хятадын тухай баримтат киноны фестиваль" арга хэмжээг эхлүүлж, дэлхийн үзэгч олонд шинэ эрин дэх Хятад улсын хөгжлийг танилцууллаа. Энэ удаад Африк тивийн үзэгчдэд танилцуулж байгаа нь Хятадын тухай баримтат киноны фестивалийн бүс нутгийн үзэгчдэд хандуулсан анхны тусгай арга хэмжээ болсон бөгөөд Хятад, Африкийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцооны бас нэгэн үр дүнтэй ажил болов. Одоогийн ээдрээтэй, өөрчлөлт ихтэй олон улсын нөхцөл байдалд ХТРТ нь үүрэг хариуцлагатай мэдээллийн хэрэгсэл байхыг ямагт эрин цагийн үүрэг зорилгоо болгож, "үнэн бодит, дотно найрсаг" үзэл ойлголтыг баримтлан, соёлоор гүүр холбоос хийж, хоорондын хөндийрлийг арилган, ойлголцлоо нэмэгдүүлэн цаг үетэйгээ хамт урагшилж, дэлхийн соёл иргэншилтэй эвсэн зохицсон сайн сайхныг харуулахын тулд хичээн чармайх болно" гэж тэмдэглэв.

△ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн илтгэл тавив

 Киншаса нийслэлтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Конго Улс, Камерун, Бенин, Буркина Фасо зэрэг Африкийн орнуудын гол гол телевиз "Өөрчлөлт хөгжлийн арван жил", "Аян" зэрэг шилдэг нэвтрүүлгийг нэвтрүүлжээ. Хятадын тухай баримтат киноны фестивалийг Африк тивийн үзэгчдэд танилцуулах арга хэмжээ 12-р сар хүртэл үргэлжлэх юм.

△Камеруны Аялал жуулчлалын төрийн сайд Белло Боуба Майгари илтгэл тавив

△Коморосын холбооны улсын Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Кассим Лоутфи илтгэл тавив

△Кот-д’Ивуарын Үндэсний эв нэдлийн яамны сайд Коуадио Конан илтгэл тавив

△Сенегалын Соёл, түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах яамны сайд Ариу Су илтгэл тавив

△Мауритиусын үндэсний телевизийн хөтлөгч

△БНХАУ-аас Бенинд суугаа Элчин сайд Пэн Жинтао илтгэл тавив





\Уртнасан\