Хятадын өвөрмөц хийцтэй шинэ барилгууд
2022-10-27 18:00:26
Share
Share this with Close
youtube WeChat

Ойрын жилүүдэд Хятадын зарим шинэ барилгууд тус улсын орчин үеийн хөгжлийн эрч хүчийг дэлхий нийтэд мэдрүүлж байна.

Үндэсний хурал үзэсгэлэнгийн төв /Шанхай/

1.5 сая метр квадрат талбайтай уг байгууламж нь үзэсгэлэн, хурал, арга хэмжээ, худалдаа, оффис, зочид буудлыг нэгтгэсэн дэлхийн хамгийн том үзэсгэлэнгийн цогцолбор болоод байна.

Сүжөүгийн музей

Нэрт архитектор И.М.Пэйгийн зураг төслөөр баригдсан Сүжөүгийн музей нь 2006 оны аравдугаар сарын 6-нд албан ёсоор ашиглалтад орсон. 10700 метр квадрат талбайтай уг барилга нь Сүжөүгийн түүх, соёл, урлагийг хадгалах, үзүүлэх, судлах зориулалттай орон нутгийн музей юм. Музейд 9647 ширхэг соёлын үнэт дурсгал хадгалагдаж байна.

Олон улсын урлаг соёлын төв /Хүнань/

Олон улсын урлаг соёлын төв нь Хүнань мужийн Чанша хотод оршдог, 120 мянган метр квадрат талбайг эзэлсэн театр болон урлагийн галерей юм. 2020 оны 11-р сарын 24-нд уг байгууламж нь "Лондонгийн дизайны шагнал-2020" шалгаруулалтаас алтан өргөмжлөл хүртжээ.

Харбины их театр

Хятадын Хармөрөн мужийн Харбин хотын Сүнбэй дүүргийн соёлын төвд байрладаг тус театр 1600, 400 хүний суудалтай их бага хоёр танхимтай. Театр нь байгалийн гэрлийг ашиглаж, эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах анхдагч шинэ загврыг бий болгосноороо онцлог болжээ.

Н.Пүрэвжав