Онлайн худалдааны зах зээл өсөлтөө хадгалсаар байна
2022-10-27 11:26:28
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны эхний гурван улиралд Хятадын онлайн жижиглэн худалдааны хэмжээ 9.59 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар нэмэгдэж,тус салбарын зах зээлийн ерөнхий өсөлт харьцангуй сайн байна.

Мөн Хятадын бараа материалын онлайн жижиглэнгийн худалдааны хэмжэээ оны эхний гурван улиралд 8.24 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувиар нэмэгдсэн бол нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт жижиглэн худалдааны 25.7 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 нэгжээр нэмэгджээ.

Бизнесийн том өгөгдлийн цахим худалдааны гол платформуудын хяналт шалгалтын дагуу, эхний гурван улиралд хяналтанд хамрагдсан 18 төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын 7 нь хоёр оронтой тоогоор өссөн байна. Үүнд, хятад европ эм бэлдмэл, алт мөнгөн эдлэл, барилгын засал чимэглэлийн материал, үр тариа, хүнсний бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 31.3%, 29.7%, 21.2%, 18.6% хувиар тус тус өсчээ.