Ганц туйлт ертөнц түүх болон үлдэж байна
2022-10-28 15:48:20
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын нэр хүндтэй судалгааны зөвлөхүүдийн “Валдай” төвийн олон улсын мэтгэлцээний клубын оны хуралд оролцож үг хэлсэн байна.

Аравдугаар сарын 27-нд болсон тус арга хэмжээн дээр Владимир Путин хэлсэн үгэндээ, “Дэлхийн үйл хэрэгт барууныхны давамгайлал дуусч, ганц туйлт ертөнц түүх болон үлдэж байна. Дэлхий дахин түүхэн эргэлтийн үед ирсэн. Харин дараагийн арван жил нь дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших хамгийн аюултай, урьдчилан таамаглахын аргагүй цаг үе тохиож мэднэ. Гэхдээ үүний зэрэгцээ хамгийн чухал арван жил байж ч магадгүй юм” гэжээ.

Сүүлийн хэдэн сард барууны орнуудын цуврал үйл ажиллагаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам даамжрууллаа. Дэлхийн олонх улс орны хүмүүс АНУ-ын зохицуулалтад захирагдахыг хүсэхээ больж байна. ОХУ хэзээ ч өөрийгөө барууны орнуудын дайсан гэж үздэггүй. Орос, НАТО хоёр эв найртай оршин тогтнох ёстой. Барууны орнууд болон НАТО-той харилцаагаа сайжруулахыг ОХУ чин сэтгэлээсээ хүссээр ирсэн боловч үр дүн нь байнга эсрэгээрээ байсаар байна” гэж Путин хэлэв.