Дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хүчтэй дэмжлэг хангах болно
2022-10-28 19:48:50
Share
Share this with Close
youtube WeChat

28-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн хөгжил нь дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хүчтэй дэмжлэг хангаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг ахиулахад өргөн орон зай нээн өгч, хүн төрөлхтний хөгжлийг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулах болно гэжээ.

CGTN зөвлөхүүдийн байгууллага саяхан бүх дэлхийн 30-аас доош насны 4700 залуучуудын дунд явуулсан санал асуулгын дүнг нийтлэв, үүнд хөгжлийн зам өөрийн орны бодит байдалд суурилж сонгохыг дэмжиж, орчин үеийн хөгжилд тогтсон загвар болон хаа ч тохирох стандарт гэж үгүй хэмээн дээрх санал асуулгад оролцогчдын 84.7% нь үзжээ. Судалгаанд хамрагдсан бүх дэлхийн залуучууд нийтээрээ Хятад маягийн орчин үеийн хөгжлийг сайшааж буйгаа илэрхийлсэн байна. Үүнийг та хэрхэн үнэлэх вэ гэж сэтгүүлч асуухдаа Ван Вэньбинь хариулахдаа: “Хятад маягийн орчин үеийн хөгжил нь дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хүчтэй дэмжлэг хангах болно. Зарим орон дайн, колони, булаан дээрэмдэх зэрэг арга хэлбэрээр дамжин орчин үеийн хөгжлөө биелүүлсэн хуучин замаар Хятад улс замнахгүй, харин энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, түүхийн зөв талд гуйвшгүй зогсож, дэлхийн энх тайван хийгээд хөгжлийг гуйвшгүй хамгаалахын явцад өөрийн хөгжлөө хайж, мөн өөрийн хөгжлөөрөө дамжин дэлхийн энх тайван хийгээд хөгжлийг хамгаалах болно. Хятадын хөгжил бол дэлхийн энх тайвны хүч нэмэгдэж байгаагийн бэлгэдэл, Хятад улс хөгжөөд ямар хэмжээнд хүрсэн ч гэсэн хэзээд ноёлохгүй, хэзээд өргөжин тэлэхгүй юм” гэжээ.