Хятад-Европын галт тэрэгний ирээс 14 мянгыг давжээ
2022-10-28 11:04:00
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 27-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, "Хятад-Европийн галт тэргийг бүрэн цагийн хуваариар ажиллуулах нь тээвэрлэлтийн хугацааг хэмнэж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ" гэв.

Мао Нин танилцуулахдаа, "Сүүлийн өдрүүдэд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын тухай сайн мэдээ түгээгдсээр байна. Тухайлбал, энэ онд Хятад-Европын галт тэрэгний нийт ирээс 14 мянгыг давж, баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ гарцын галт тэрэгний зорчилтын тоо 20 мянгад хүрч, Хятад-Лаос төмөр зам ашиглалтад орсоноос хойшхи 10 сарын турш 8 сая 510 мянган тонн ачаа тээвэрлэн, Хайнаний чөлөөт худалдааны боомтод Африкийн анхны далайн чингэлэг тээвэрлэлт эхэлсэн байна. Эдгээр нь Хятад улс гадаадад дээд түвшинд нээлттэй байгаагийн бодит илрэл юм.

Хятадын Коммунист намын ХХ их хурлын илтгэлд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанартай ахиулна гэж онцолжээ.